Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ

Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

2015-05-27

сургалт болов

1.2015 оны 05 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд  ОБЕГазар, НҮБ-ын Гамшгаас хамгаалах МОН 13/301 төслийн нэгж, тус сумын албан байгууллагын дарга эрхлэгч, ЗДТГ-ын ажилтнууд Ойн нөхөрлөлүүд  оролцсон 56 хүний бүрэлдэхүүнтэй 2 өдрийн турш сургалт зохион байгуулав.
2. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдөр болно.Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр болов. Сумын Засаг даргаас цаг үеийн мэдээлэл, ой хээрийн түймрийн хандивын талаар мэдээлэл сонсох тухай хэлэлцэхээр болов.
3. Манай эмэгтэй тамирчид мөнгөн медаль авлаа
Саяхан Баяндун суманд кзохион байгуулагдсан Онон-Улз сав газрын хойд бүсийн волейболын тэмцээн 2 өдрийн турш болж манай эмэгтэй тамирчид багаараа 2-р байранд орж мөнгөн медалийн эзэд болов.
4. Хог цэвэрлэгээний аян зарлалаа
Сумын төвийн хэмжээнд нийтийн хог цэвэрлэгээний аян зохион байгуулж 4,5 дугаар багийн иргэд албан байгууллагууд хамрагдав.
5.Иргэний танхимтай болов Сумын үнэлгээний комиссоос нээлттэй тендер зарлаж Их ханас ХХК нь шалгарч 16 сая төгрөгийн өртөг бүхий ОНХСангийн хөрөнгөөр Иргэни танхимыг иж бүрэн тохижууллаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%