Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ

Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

Иргэний танхимтай боллоо

2015-05-27

Сумын 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Иргэдэд үйлчлэх төвийн танхимын тохижилт засвар үйлчилгээний ажлын 30,0 сая төгрөгийн ажлын тендер шалгаруулалт 2-р сард явагдаж Их ханас ХХК, Талын нарны хишиг ХХК, Мөнхноён хан ХХК-уудад  тендерт оролцох урилга хүргүүлсэн боловч 2 аж ахуйн нэгж үнийн санал ирүүлснээс “Их Ханас” ХХК 27,845,444 төгрөгийн үнийн саналаар тендерт шалгарч Засаг даргатай гэрээ байгуулан ажилласнаар Засаг даргын 2015 оны 5-р сарын 19-ны өдрийн 41 тоот захирамжаар байгуулагдсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож ажлын гүйцэтгэлийг хүлээж авлаа.

Мөн аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд хийгдэх 10,0 сая төгрөгийн хөрөнгөөр сум дундын эмнэлэгийн гаднах гэрэлтүүлэг, камер суурилуулах ажлыг Их Ханас ХХК-тай сумын Засаг дарга шууд гэрээ байгуулан ажиллаж гэрээний хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэж өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%