Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ

Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайт

сумын танилцуулга

2015-05-27

Баян-Уул сум нь 1924 онд албан ёсоор байгуулагдаж 1927 онд Алхана, 1932 он гартал Баян Хан уул, 1932 оноос Тариалан сум нэрээр тус тус нэрлэгдэж байснаа   хожим    Жаварт    Хошуунаа     суурьшин Баян-Уул сум хэмээн нэрлэгдсэн бөгөөд эдүгээ 86 жилийн баялаг түүхтэй нутаг юм. Одоогоор халх буриад, барга, сонгоол, хамниган, казак, дүрвэд, захчин, үзэмчин зэрэг олон үндэстэн ястнаас бүрдсэн 1437  өрхийн 4469  хүн амьдардаг бөгөөд засаг захиргааны 6 багт хуваагдан оршин сууж байна.
            Аймгийн төвөөс 200 км, УБ хотоос 600 км газар алслагдсан, нутаг дэвсгэрийн хувьд хойноосоо урагш 86 км, баруунаас зүүн тийш 73 км үргэлжилсэн 563,3 мянган га газартай, хойт талаараа ОХУ-ын Чита муж, баруун талаараа Хэнтий аймгийн Норовлин, Дадал  сум, бусад хэсгээрээ Баяндун, Цагаан-Овоо сумдуудтай тус тус хиллэдэг.
Мухарын ам, Нэмнийн хөндий, Туг өндөр, Зүрх уул, Бүрэн Хан, Эрдэнэтолгой, Бумбат, Хараат, Баян Уул, Дун, Улаан чулуу, Эрээн, Хархираа өндөр, Дэл гэх мэт олон сайхан үзэсгэлэнт уул хад, хөндий, ургамал амьтан элбэгтэй бөгөөд Онон, Улз, Хэр, Унагай зэрэг томоохон гол горхитойгоос гадна Гэрт, Үет цагаан, Хар нуур, Хөтөл, Дархинтын цагаан нуур, Холбоо нуур, Нүдэн зэрэг олон нуур цөөрөмтэй. Мөн бөөгийн ёс заншил харуулсан “Хархираа ТҮР” аялал жуулчлалын цогцолборт хол ойрын сүсэгтэн олны цуваа тасардаггүй.
Сумын нутаг дэвсгэр нь ус зүйн хагалбараар бүхэлдээ Номхон далайн ай савд багтах ба Хэнтийн уулархаг нутгийн хамгийн зүүн өмнөд зах бөгөөд Дорнод Монголын хээр тал руу шилжих зааг, ой хээрийн бүс нутаг юм. Аймгийн нийт ойн сангийн 71,8  хувь нь тус сумын нутаг дэвсгэрт байдаг бөгөөд нарс, хус, улиас, хар мод, 600 гаруй өвслөг ургамал,  мойл, үрэл, улаагана, долоогоно, нохойн хошуу зэрэг төрөл бүрийн жимс, жимсгэнэ, буга, согоо, үнэг, хярс, тарвага, зурам, гахай, гөрөөс, дорго зэрэг 20 гаруй үслэг амьтан, 40 гаруй зүйлийн хөхтөн амьтан, 200-гаад төрлийн жигүүртэн шувуу, 30 гаруй зүйлийн загас, жараахайтай.
Тунгалаг уст гол горхи 33, булаг шанд 40, нуур цөөрөм 13 байдаг. Домогт Онон мөрөн сумын төвөөс хойш 60 орчим км зайд орших бөгөөд үзэсгэлэнт сүрлэг сайхан уул, хад, цохион дундуур сүлжин урсаж ОХУлсын Амар мөрөнд цутгадаг.











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%